“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газраар хэлэлцээд хүлээн авчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Д.Ариунболдын оронд “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн тэргүүн дэд захирал Ц.Ганхуяг томилогдохоор яригдаж байгаа аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 онд 250 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЭТТ ХК-ийн толгой компани "Эрдэнэс Монгол"-ийн удирдлага ч удахгүй өөрчлөгдөж магадгүй аж.