Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томиллоо. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, "Монгол Шуудан" компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.
АМГТ-ны даргаар Х.Хэрлэнг томиллоо
2018-03-01 12:38:47