УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал олон талаар яригддаг. УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна хэмээн шуугиан үүсгэсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар бүлгээ байгуулж чадаагүй нь та нарын буруу гэсэн утгатай үг хэлснээс болж АН болон МАН-ын гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөсөн. Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын даргыг загнадаг чи хэн юм. Ингэж болохгүй” гэсэн нь У.Хүрэлсүхийн дургүйцлийг хүргэсэн аж. У.Хүрэлсүх асуудлаа шийдье гэж дуудсан ч Г.Баярсайхан гишүүн өмнөөс нь заамдаж авчээ. Г.Баярсайхан "Миний шалчигнах чамд хамаагүй. Би УИХ-ын гишүүний дархан эрхтэй" гэж заамдсан байна. У.Хүрэлсүх гишүүн ч "Би ч гэсэн УИХ-ын гишүүн" гэснээр төрийн ордонд зодолдсон анхны төрийн түшээд болсон. Ийм үйл явдал 2012 оны сонгуулийн дараа болж байсан. Тэгвэл өнөөдөр дахин хоёр гишүүн төрийн ордонд нударга зөрүүлжээ. Тодруулбал өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Д.Ганхуяг гишүүн үг хэлэх гэсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн үг хэлүүлэхгүй дундуур нь таслан микрофонгүй хашгирсанд Д.Ганхуяг багагүй бухимдаж байсан юм. Улмаар хоёр гишүүны маргаан чуулганы гаднах танхимд үргэлжлүүлж заамдалцан бие биенээ долир, дөрвөдөөр нь дуудалцан нударга зөрүүлжээ. Үүнийг харсан сэтгүүлч, зураглаач нар очсон ч ордны хамгаалалтын алба чуулганы танхимын үүдийг хаав.
Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг нарын маргаан зодолдоход хүргэв үү
2016-01-28 16:19:00