Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 3 постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халдваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа юм. Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг анхааруулж байна.