8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийснийг илрүүлжээ

2018-03-01 16:34:00

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ц нар нь хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныг тогтоожээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.  Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment