8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Нарантуяаг СЗХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

2016-01-28 16:35:00

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.28/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хэмээн гишүүдэд танилцуулсан юм.Тэрбээр, санхүүгийн зохицуулах хорооны дарга Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ оны өмнө ирүүлсэн. Түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргаас асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Их хуралд нэр дэвших бололтой
2016/02/02 103.17.108.42