8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэй жингийн шигшээ барилдаанууд эхэллээ

2018-03-01 18:20:00

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн ААШТ Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо маргааш албан ёсоор эхлэх хуваарьтай байгаа. Уг тэмцээнд манай чөлөөт бөхийн баг тамирчид бүтэн багаараа оролцож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Уг тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид маань уржигдар Бишкекийг зорьсон билээ. Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68,76 кг-ийн урьдчилсан болон шигшээ барилдаанууд болох хуваарьтай байгаа. 12:30 цагаас тус жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаанууд явагдах хуваарьтай байгаа.

Харин эрэгтэй баг тамирчид маань өнөөдөр Бишкекийг зорьж байгаа юм. Бишкек хүртэл дөрвөн цаг нисдэг бөгөөд, манай эрэгтэй тамирчдын хувьд нөгөөдрөөс барилдаж эхлэх хуваарьтай учраас ядралтаасаа гарах, сэргэх хугацаа хангалттай бий гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment