8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын тогооч нар ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

2018-03-01 18:20:00

Хоёрдугаар сарын 22-25-ны хооронд Турк улсын Истанбул хотод зохиогдсон олон улсын тогооч нарын их наадмаас манай тогооч нар ганцаарчилсан дүнгээр найман алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртжээ. Мөн зургаан мастер тогооч олон улсын шүүгчийн сургалтад хамрагдаж ганзага дүүрэн эх орондоо ирлээ.

Олон улсын наадамд 18 орны 2000 тогооч өрсөлдөж 70 гаруй ажиглагч оролцсон бөгөөд тэмцээнд манай улсаас хоёр шүүгч, 23 оролцогчийн бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Монголын тогооч нар 2010 оноос хойш олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment