8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ

2018-03-08 15:18:00

Нийслэлийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл