8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ, “ТМХС Монгол” компаниас гурван хүнийг баривчилжээ

2018-03-02 10:58:39

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл олны анхаарлыг татсан. Мөн үүнээс гадна өчигдөр  ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж гурван хүнийг баривчилсан байна. 

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ОЛИГТОЙХОН ШИГ ҮСИЙГ НЬ ХУСААД ХӨРӨНГИЙГ НЬ ХУТААГААД ШОРОН РУУ НЬ ЖИЛИЙН ЗААГААД ЯВУУЛЖ ЧАДАХ БИШ ДЭЭ АТГ, ШҮҮХ, ЦАГДАА ЦАГАА ТУЛХААР БҮГД Л ХУВАЛДАГЧИД БИЕ БИЕНЭЭ ХААЦАЙЛАГЧИД АВИЛГАЛЧИД БОЛДОГШ ДЭЭ
2018/03/05 202.9.44.66
Зочин
МИАТ МТЗ -Г САЙН ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ .СААЛИИН ҮНЭЭ ЦУС ОЙРТСОН ОЛИГАРХИУДЫН ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД БАЙДАГ ДАА ЖИРИИН АРДЫН ХҮҮХДҮҮД БОСГО ДАВАХ БОЛОМЖГҮЙ ХААЛТТАЙ БҮС МӨНӨӨС МӨН
2018/03/02 202.9.43.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment