8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон асуудлыг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлогдлоо

2018-03-02 11:33:27

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч дээрх асуудлаар Цэцэд хандсан нэр бүхий иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, мөн хуралдаанд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор мэдэгдсэн байна.Үндсэн хуулийн цэц ийнхүү хүсэлтийг  үндэслэн хуралдааныг хойшлуулах тухай шийдвэр гаргажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment