8o
Улаанбаатар хот
mobile menu

Норовирусын халдвараас болгоомжил

2018-03-02 12:24:50

БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн олимпийн наамдын үеэр олимпийн хотхонд 312 хүн норовирусын халдвараар өвчилсөн билээ. Түүнтэй холбогдуулан МХЕГ-аас нийт ард иргэддээ хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт “Норовирусын халдвар нь вирусээр үүсгэгддэг, суулгалт, бөөлжилтийн шинж тэмдгээр илэрдэг, ихэвчлэн хөнгөн болон дунд зэргийн явцтай.

Бага насны хүүхэд, ахмад настай хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг. Халдвар нь өвчтэй хүнээс болон вирусээр бохирлогдсон гар, ус, хоол хүнсээр дамждаг. Халдвар авснаас хойш 12-48 цагийн дараа халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Иймд гараа тогтмол савантай усаар угаах, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайн сахих, жимс, ногоог сайтар угаах, удаан хадгалагдсан хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, далайн гаралтай хоолыг гүйцэд болгох, хясаа идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн ундны усны аюулгүй байдлыг хангах, цэвэр усны сав баглааг шалгах, нүүр гарын алчуур, цамц, бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, аль болох нэг удаагийн хэрэглээний  аяга таваг хэрэглэх, хлор агуулсан бодисоор халдваргүйтгэл хийх цаашилбал эмч мэргэжилтнүүдэд яаралтай хандах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment