8o
Улаанбаатар хот
mobile menu

3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ

2018-03-02 15:32:00

"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт энэ жил дахин тоглогдохоор болжээ. Тус тоглолт нь ижил төрлийн арга хэмжээнүүдтэй харьцуулбал Ирсэн ээж бүрийг улаан хивсний ёслолоор хүндэтгэн угтдаг мөн үе үеийн ардын жүжигчин, гавьяатуудын шилдэг хит дуунууд нь ирсэн ээжүүдийн залуу насны дурсамж, сэтгэлийн утсыг хөндөж чаддаг гэдгээрээ гайхалтай тоглолт болдог. Тэгвэл энэ жил “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт өөрийн гэсэн албан ёсны дуутай болжээ. “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” хэмээх энэхүү дууны шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар бичиж, хөгжмийг МУСТА Д.Амгалан бүтээжээ. Дуучин П.Баттүвшин Ж.Үржинханд нар амилуулсан цоо шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.

Эрхэм та “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтоор ээждээ бэлэг барихыг хүсвэл 3 сарын 8-ны өдрийн 15:00 цагт UB Palace-ийн концертын их танхимд болох аж. Дашрамд дурдахад тус тоглолтын тасалбар “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” гэх ил захидал хэлбэртэй хийгдсэн нь маш өвөрмөц болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Бүх ээжүүдийг баярлуулах гэж байгаа юм бол үнэгүй тоглолт хийх нь зөв
2018/03/03 112.72.11.74
иргэн
Ээжүүдийг баярлуулах биш хэдэн дуу дуулсан болж мөнгө олох гэснэ нэг л хэлбэр.Үнэн баярлуулмаар байвал үнэгүй тоглолт хийгээд өгчих
2018/03/03 64.119.18.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment