8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхааруулав

2018-03-02 16:21:29

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөвсгөлийн мөсний баяр болж байна. Үүнтэй холбогдуулан холбогдох албанаас иргэдэд Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул "Мөсний баяр"-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав.

Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж буй аж.

Баяр тэмдэглэж буй газарт мөсний зузаан 1.8 м хөлдсөнийг хэмжилтээр тогтоожээ. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1.2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment