8o
Улаанбаатар хот
mobile menu

ТЕГ-аас шүлхийн учир шалтгааныг тогтоохоор ажиллаж эхлэв

2018-03-02 16:46:28

Шүлхий өвчин тасралтгүй гарч байгаа учир шалтгааныг тодруулахаар Тагнуулын ерөнхий газраас ажиллаж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд есөн аймгийн 19 сумдад малын шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд оруулсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
dandaa gardaggui l bsan odoo bur ih gardag bolson ni ih aimaar baktsin oruulj ireed zardag humuus uvchin taraadag gej sonin deer bichsen bsan ene unen baihaa .mongold bdag hulgaich oruulj irdeg gesen
2018/03/05 182.160.1.3
малчин
Энэ өвчин гараад байдаггүй л санагдах юм Энэ бол вакцины бизнес гэж үзэж байна сайн шалгах хэрэгтэй
2018/03/03 103.26.195.57
Сайтар нягталж уг гаралыг нь тогтоох ёстой.
Үүний шалтгааныг маш нарийвчлан тогтоох хэрэгтэй. Өвс, тэжээл, эм тарилга, өөр малд хүрэх юу байна эд бүгдээр дамжуулан зориудаар тараагаад байгаа юм шиг хар төрж байгаа.
2018/03/03 209.169.198.10
иргэн
За даа нэг тэгмээр, Их л сэжигтэй,Монголыг минь малгүй болгох харийн бодлог уу,Халаас хэтэвчээ түнтийлгэх гэсэн хар санаатан наймаачид уу нэг л учир бий дээ
2018/03/02 66.181.177.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment