8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс Тавантолгой"-г ТУЗ-өө хуулийн дагуу бүрдүүлэх шийдвэрийг гаргалаа

2018-03-02 17:35:00

Иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар "Эрдэнэс Таван Толгой" компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотой шүүхэд гомдол гаргасан билээ. Тэгвэл "Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Энэ талаар Л.Наранбаатар ярихдаа "Шүүхээс энэ компанийг ХК-ийн дүрмээр явж, ТУЗ-өө хуулийн дагуу бүрдүүлэх шийдвэр гаргалаа. "Эрдэнэс Таван Толгой"  компани хүсвэл 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Гэхдээ ард түмнийхээ эсрэг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна. Шүүхээс энэ шийдвэр гарснаар 2 сая гаруй хувьцаа эзэмшигч албан ёсоор бүртгэгдэж иргэд хяналтаа тавих эрхтэй боллоо. Бид урагшаа нэг алхчихлаа. Бүгдээрээ хамтраад 4 дүгээр сарын 1-ний өдөр болох тайлангийн хурал дээр хувьцаа эзэмшигчид хяналтаа тавих боломжийг бий болгоё. Одоо энэ компани түүхий нүүрсээ хямдхан зараад байна. Цаашид 1,072 хувьцааг үнэ цэнэтэй болгох, болж өгвөл богино хугацаанд ногдол ашиг өгүүлэх тал дээр хамтран ажиллахэд бэлэн байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл