8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Тэмдэглэлт баяруудын цаана оффшорчдын бизнес байгаа гэж харж байна

2018-03-02 17:48:26

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр цахим хаягаараа дамжуулан лайв бичлэг хийлээ. Тэрбээр өнөөдрийн бичлэгээрээ монголчууд баярыг хавтгайруулан тэмдэглэж буйг шүүмжлэв. Мөн цаашид оффшорчидтой тэмцэнэ, овт шаарнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ. Сайн цагийг бид заавал авчрах ёстой гэсэн юм.

Тодруулбал, тэрбээр "Баяр, тэмдэглэлт өдрийг хөөрөгдөж байгаа гол зорилго нь бид нарын халаасыг хоослох, эд бараа зарах гэсэн арга хэмээн шүүмжлэв. Цагаан сараар л гэхэд Монголчууд еэвэн тавьдаггүй байсан. Тэмдэглэлт баяруудын цаана оффшорчдын бизнес байгаа гэж харж байна. Валентин гэж баяр тэмдэглээд залуу хосууд шоколад бэлэглэлээ. Энэ үед зүрхэн хэлбэртэй шоколадны арилжаа нэмэгдсэн байх. Ийм хэрэггүй зүйлээр бие биеийнхээ дээр гарах гэж оролдож байхын оронд үндэсний баялаг үйлдвэрлэгчдээ дэмжмээр байна" гэв.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Хөөрхий дөө бид.Эрүүл балай нь мэдэгдэхгүй ийм амьтадыг сонгочихоод,энэ улс орон яаж ч хөгжих юм билээ дээ.
2018/03/04 203.91.115.43
Зочин
Хэтэрхий олон баяр ард олныг туйлдуулж бна. Хулгайч баяёууд ч яахав тоохгүй шдээ. Өргтэй ардууд хэцүүдлээ.
2018/03/03 66.181.181.165
зочин
яаг үнэн
2018/03/02 202.9.40.222
7777777
энэ маш зөв ...Жавхлан гишүүнээ холбогдох утасаа өгөөч холыогдож ярих санаа их байна даа ..моби, аль эсвэл скайтел
2018/03/02 202.55.191.205