-12o
Улаанбаатар хот
mobile menu

700 сая долларыг манай улсад зээлэх Солонгосын Exim банкныхан энэ сард ирнэ

2018-03-03 11:42:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-т айлчилж 700 сая долларын зээл авахаар болсон.Үүний 500 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэж буй. Уг асуудлаар хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцоод зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан.

Уг 700 сая доллар нь Солонгосын "Exim Bank of Korea" банкаар дамжин манайд орж ирнэ. Манай зүгээс мөнгийг юунд зарцуулах талаараа саналаа өгөх бөгөөд тус банкны экспертүүд аль төсөл хөтөлбөрт ямар ажлыг хэрэгжүүлэхээ шийдэх юм. Тэгвэл Солонгосын мэргэжилтнүүд энэ сард ирж манай улсад ажиллах гэж байна. Тэд манай улсад ажиллаж холбогдох албаныхантай хэлэлцээр хийсний дараа Засгийн газрын баталсан хөтөлбөрөөс алийг нь сонгож санхүүжүүлэхээ шийдэх аж. 

Манай улсын зүгээс агаар орчны бохирдлыг, утааг бууруулахын тулд дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах, барилга барих, дахин төлөвлөлт хийх, техник технологи нэвтрүүлэхэд тус мөнгийг зарцуулна гэж буй. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгосоос зээлэх уг мөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барина, дагуул хотуудыг бий болгоно, хий болон бусад зүйлсээр халах технологийг нэвтрүүлнэ, орон сууцны зээлийн асуудлыг шийднэ гэж хэлсэн билээ. 

Засгийн газрын зүгээс утааг бууруулах ажлын хүрээнд эхний шийдвэрээ гаргасан бөгөөд тэр нь 2019 оноос түүхий нүүрсийг Нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглосон явдал байв. 

Сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс хямд үнээр борлуулна 

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал, Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа. Сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байна. Би өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бүх аж ахуйн нэгжтэй уулзсан. Тэдэнд гэрээгээр квот өгнө. Гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжтэй гэрээгээ үргэлжлүүлнэ. Биелүүлээгүй бол гэрээгээ цуцална"  гэж мэдэгдсэн юм. 

Ямартай ч Солонгосоос зээлж буй мөнгөөр сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг дэмжихээ тэрбээр мэдэгдсэн нь энэ юм. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АТГ
-тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар АТГ албан ёсоор мэдэгдэж байсан юм.
2018/03/03 202.9.40.98
АТГ
Өчигдөр ЦЕГ-ын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах Газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж 3 хүнийг баривчилсан байна. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан туш
2018/03/03 202.9.40.98
Хүүк
Үхсэнн элэнцэгний шахмал түлш вэ??????
2018/03/03 66.181.179.227
Ахлам
Гадаадаас мөнгө зээлж утаа багасгахад зарцуулна гэж юу гэсэн үг вэ? Улсыг ингэж дахин өрөнд оруулж болох уу? Эргүүлж явж төлөх гэж байгаа юм бэ?
2018/03/03 139.5.218.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 233