8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

2018-03-03 13:25:26

Гэр бүлээрээ ширээ тойрон сууж аавынхаа чанга чанга инээхийг, ээжийнхээ хоол нэмүүлэх үү гэж халамжлахыг, ахынхаа хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж амтархан идэхийг, дүүгийнхээ хоолоо асгачихаад харамсан харахыг хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй “аз жаргал” гэдэг үг хэтэрхий олон хэлэгдээд үнэ цэнээ алдсан байж болох. Гэхдээ гэр бүлийнхээ аз жаргалыг юунд оршидгийг эргэцүүлээд үзээрэй. Ээж чинь өглөө дуудахдаа “миний охион босоорой”, “цаг аль хэдийн 7:30 болчихлооүнэндээ цаг 7:00” хэмээн дуудуулах үед нойроо харамлан уурладаг ч чихэн дээр чихрах сэрүүлэгний оронд ээж чинь хөнжил зөөлөн угзчин дуудангаа, цаг худлаа хэлчихээд гэмшингүй инээж зогсох л хамгийн том жаргал байдаг шүү дээ.

Хажууд байгаа бүхнээсээ азжаргалыг нь олж хараагүйгээс л гэр бүлийн гишүүд үл ойлголцдог. Тэгвэл хэрхэн батбөх гэр бүлийн харилцааг бий болгох вэ?

Өөрийгөө хайрла
Зүгээр л өөрийгөө хайрлаад үз. Нөхрөө биш, хүүхдээ биш. Өөрийгөө. Хумсаа буд, үсчинд ор, хувцасны шүүгээгээ нээгээд хуучирсан хувцас болон дотуур хувцсаа бүгдийг нь хогийн саванд хий. Тэгээд дэлгүүр хэсэж торгомсог зөөлөн дотоож, чиний гоо үзэсгэлэнг тодотгох хувцас шинээр ав. Зүгээр л бүх асуудлыг мартаад өөртөө анхаарал тавь, ганц орой эрт унтаад нүүрнийхээ арьсыг амраа. Маск тавь. Нөхрийнхөө нүдэн дээр анхны болзоон дээр догдлуулж байсан тэр бүсгүй болон өөрчлөгд. Хайр өөрийгөө ч бас хайрлахад оршино. Нөхрөөсөө хайр хүсч хүлээх нь зөв ч өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс хайрладаг гэдгийг санаарай. Эмэгтэй хүн бол гэр гийгүүлэгчшүү дээ.

Ханиа хайрла
Орой унтахдаа сайхан амраарай гээд буруу харах биш цээжинд нь нүүрээ нааж ирээдүйгээ төсөөлөн ярилц. Мөрөөдлөө ярь. Түүнийхийг ч бас сонс. Гарыг нь атга. Байнга чи эрхлэх биш нөхрийнхөө гарыг атгаад үнсээрэй. Хацрыг нь илж, сахлыг нь авч өгье гэж хэл. Зүгээр л хажууд байгаа насан туршийн сонголтоо хайрла. Түүнийхээ сул талыг нь мартаад бүх зүрх сэтгэлээсээ түүнийгээ бишир. Болохгүй бол түүнийг гайхалтай нэгэн гэж өөртөө итгүүл.Бүсгүй хүн хүндэлдэг хүнээ илүү ихээр хайрладаг шүү дээ. Гэр бүлийн азжаргал өөрийгөө хайрлаж нөхрийнхөө хайрыг татаж, түүнийг хайрлаж өөрийгөө ч бас зөрүүлээд хайрлуулахад оршино.

Итгэлийг бий болго
“Хайрт минь би ганцхан чамд л үнсүүлэх дуртай. Чамайг өөр эмэгтэйд хүрч байна гэж бодохоос ч айдаг. Тэрэн шигээ би ч бас чамайгаа гомдоохийг хүсдэггүй. Би чамдаа хайртай” Нөхөртөө ингэж хэлээд үз. “Чамайг өөр эмэгтэйтэй харилцаа тогтоовол хохино шүү. Сална” гэж хэлэхээс татгалзаарай.Эдгээр үгс итгэлийг эвдэх болно. Тэрний оронд түүнд “эхнэр” гэдэг нандин, хагалчихаж боломгүй бөмбөлөг, нэг хагалчихвал эргээд нийлэхээргүй итгэлцэл байгааг ойлгуулаарай. Бусадтай харилцах харилцааг нь муутгаж, хий хардаж зовоохын оронд дэргэдээ аз жаргалтай байлгах, чамаас холдмооргүй байлгах тэр зүйлсийг хий. Харилцаагаа гайхалтай болго. Хайр итгэл дээр тогтоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл