8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим аймгууд руу явах замыг түр хугацаагаар хаагаад байна

2018-03-03 13:35:19

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл, Ургамал сум чиглэлийн автозамд хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хэрэгслүүд цасанд боогдож байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх чиглэлийн автозамуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Завхан аймгийн Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ өдрийн 15:00 цаг хүртэл хязгаарласан байна.

Мөн Архангай, Говь-Алтай, Ховд, Увс чиглэлд хүчтэй цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол дээрх чиглэлийг зорихгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл