-4o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гүндалай: Засгийн тэргүүн ажлаа сайн хийвэл, бусад нь дагаад салбайгаад л явна шүү дээ

2015-11-19 14:40:00

Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Ард нийтийн санал асуулгыг долоо хоногийн дараа хийх гэж байна. Таны бол танай намын байр суурийг сонирхмоор байна?

-Ийм богинохон хугацаанд ард иргэдээсээ санал асуулга явуулж болохгүй. Ард нийтийн санал асуулгыг арай өөрөөр бэлтгэж, ямар зүйлээр санал асуулга явуулах гэж байгаагаа танилцуулж, ойлгуулсаны дараагаар явуулах ёстой. Энэ үйл явдал ард иргэдийг хэтэрхий доромжилсон хэрэг болж байна. Ард нийтийн санал асуулга нэрийн дор өөрсдийнхөө хийх гэж байгаа булхайг нуух гэж  байна. Үндсэн хуулинд өнөөдөр өөрчлөлт оруулж, эрх баригчид өөрсдийнхөө хувийн эрх ашигт зориулж зүтгэж байна. Үндсэн хуульд нэмэлдт өөрчлөлт оруулах онц шаардлага тулгараагүй. Үндсэн хуульд манай улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд хэрэгтэй, шаардлагатай бүх заалтууд байдаг. Манай үндсэн хууль бол харьцангуй сайн. Анх үндсэн хуулийг батлахдаа дэлхийн олон улс үндсэнтээс туршлага судалж хийсэн. Үндсэн хуульд буруу байхгүй, харин эрх баригчдад ажлаа хийж чадахгүй байгаа байна. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө шударга ёс, төрийн институудын харилцааг бүгдийг нь хийгээд өгсөн. Буруу, дутуу юм байхгүй.  Тэр бүү хэл үндсэн хуулийн бүрэн бүтэн байдлыг хүртэл заасан байгаа. Үндсэн хуульд өмчтэй болох газартай болох шударга бизнес эрхлэх, хөдөлмөрөөрөө мөнгөтэй болох гээд бүх заалт байгаа. Харамсалтай үндсэн хуулийг уншдаггүй, ойлгодоггүй байж өнөөдөр гэнэт Үндсэн хууль болохгүй байгаа учраас бүх юм болохгүй байна гэж ийм зүйл ярьж байна. Үндсэн хуулийг өөрчлөөд гоё болгочвол дагаад бүх юм сайхан болох юм уу. Үгүй шүү. Ард нийтийн санал асуулга гэдэг ард иргэдийн санаа бодлыг өөр тийшээ хандуулах гэсэн эрх баригчдын башир арга юм.

- Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийн тоог бэлэгдэлээ бодоод 99 болгоно гэж ярьж байна. 76 гишүүн багадаад байдаг юм уу?

  - Ажлаа хийдэг байвал 76 гишүүн ихдэнэ. Засгийг барьж байгаа хүн сайн ажлаа хийвэл бусад нь бүгд дагаад салбайгаад л явдаг байхгүй юу. Тэр 76 гишүүний ихэнхи нь дагаад л салбагнаад явдаг хүмүүс. Хувийн ашиг сонирхолыг л бүрдүүлж байвал бусад хамаагүй болсон тийм л хүмүүс байгаа. Ард нийтийн санал асуулга дор хаяж 2 жил байх хэрэгтэй. Юун 20 хоногийн дотор санал асуулга явуулах, ийм байж болохгүй.

- Ерөнхийлөгчийг ард иргэд биш УИХ-аас сонгоно гэж байгаа шдээ. Энэ нь ард нийтийн сонгох эрхэд халдаж байна?

- Ийм байж таарахгүй. Засгийн газраа УИХ-аас сонгож онхолдуулж байгаа. Гэтэл одоо Ерөнхийлөгчөө бас тэгж онхолдуулах санаатай. Эдийн засаг хямралд ороод ямар нэгэн юм болохгүй байхаар асуудлыг өөр юм руу чихдэг. Ард иргэдийг хэтэрхий доромжилж, юм мэдэхгүй чадахгүй гэж басамжилсан байдал хэрээс хэтэрлээ.

- Зургаан сарын дараа ээлжит сонгууль болох гэж байна. Сонгуулийн хуулийг мөн л өөрчлөх тухай яригдаж байна. Энэ талаар таны бодол?

- Үндсэн хуультай агаар нэг. Өөрсдөдөө зориулж Үндсэн хууль, сонгуулийн хуулийг өөрчилдөг болох нь. Өнөөдрийг болтол хувийн, болон бүлгийн луйвараа хийж ирсэнээ үргэлжлүүлж, сонгуульд зориулж хуулиудыг өөрчлөх гэж байгаа бол энэ арай хэтэрхий зэрлэг үйл ажиллагаа. Үүнийг эсэргүүцэж ард иргэд үгээ хэлэх хэрэгтэй.

Сонгуулийн хуулийг өөрчилж жижиг тойрогтой болох гэнэ. Нөгөө нөхдүүд дахиж сонгогдох аргаа хайж байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа ингэж өөрчилдөг улс энэ дэлхийд байхгүй. Үндсэн хуулиа ойлгодог бол хангалттай хийх хугацаа орон зай байна.

Мөн Таван толгойн асуудал байна. Мордохын хазгай болсон. Ерөнхий сайн Ч.Сайханбилэг гарч ирээд л зүгээр явж байсан төрийн том Таван толгой бусниулсан үүнээс болж монгол хүн өөрийгөө шатаалаа. Үүний хариуцлагыг ганцхан тэр компанийн захирал Б.Батбилэг хариуцахгүй. Тэрэнд буруу байхгүй, дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа залуу. Молекул Батбаярын хүүг би сайн мэднэ. Бид нар чинь хөрш байсан. Б.Батбилэг бол томоотой, хүний хэлсэнийг хийгээд л явдаг залуу. Тавантолгой ХХК захирлын хувьд ямар ч эрх мэдэл байхгүй. Дээрээс нь үүрэг өгч хийлгэчээд хүн шатахаар халаад өнгөрөх юм гэнэ. Хариуцлага хүлээх хэрэгтэй. Бүх юм нь дээрэм, луйвар, хулгай байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 51