8o
Улаанбаатар хот
mobile menu

Харааны шилийг хэрэглээнээс халах шинэ дусаалга гарна

2018-03-03 14:30:00

Израйлийн эрдэмтэд нүдний эвэрлэг бүрхэвчийг эмчлэх зориулалттай ухаалаг дусаалгыг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын Эрүүл мэндийн судалгааны төв, Бар-Илан их сургуулийн эрдэмтэд хамтран нүдний ойрын болон холын хараа муудах эмгэгийг эмчлэх “нано дусаагуур” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ гахайн дээр амжилттай туршжээ. “The Jerusalem Post” сонинд нийтэлснээр энэхүү дусаалга нь хараа муудахад голчлон нөлөөлж буй нүдний эвэрлэг бүрхэвчийн гэмтлийг эдгээх чадвартай синтетик нано ширхгүүдээс бүрдэж буй ажээ.

Нано дусаалгыг өвчтөнүүдэд хэрэглүүлэхийн өмнө ухаалаг аппликейшний тусламжтайгаар харааны хугарлын гажгийг тогтоож, эмчилгээ үр дүнтэй болох эсэхийг мэднэ. Дараа нь, нүдний эвэрлэг бүрхэвчин дээр лазер гэрэл тусгаж шинжилсний эцэст дусаалгыг хэрэглэх юм.

Нүдний эмч, доктор Дэвид Смэджагийн хэлж буйгаар нано дусаалга нь харааны гажгийг засах дэвшилтэт бүтээгдэхүүн гэдэг нь нотлогдсон боловч хэр их хэмжээгээр, ямар давтамжтайгаар хэрэглэж байж үр дүнд хүрэхийг одоогоор хэлэх боломжгүй гэнэ. Хэрэв үүнийг нарийн тогтоочихвол контакт линз, нүдний шил зэрэг нь өнгөрсөн үеийн бүтээл болж хувирах нь ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл