2018.3.4, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАРС САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2018.3.4, Ням гараг
- Наран ургах шингэх: 07.27-18.38
- Үс засуулбал: Эд малын гарлагатай
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.