8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатахууны үнэ сард дахин нэмэгдэх үү

2018-03-04 10:13:00

Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дезиль түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн. Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж Цагаан сарын баярын үеэр АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмсэн. ТЭГВЭЛ ТЭД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ДАХИН ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЭХ СУРАГ ДУУЛДЛАА. 

Өнөөдрийн байдлаар

МТ

АИ 92-1660

Петровис

АИ 92-1750

ТЭС

АИ 92-1740

Сод Монгол

АИ 92-1660 төгрөгөөр худалдаж байна. Ямартай ч олонх хэрэглэгчдийн хэрэглэдэг АИ 92 шатахууны үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иргэдийг Цагаан сарын бэлтгэл гэж мунгинах зуурт "даварсан" шатахууны импортлогчид аль хэдийн ард түмний хэрэглэдэг бензиний үнийг нэмж орхиСОН. ТЭГВЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР ДАХИН НЭМЭХ НЬ. Тэд өмнө нь хэнээс ч асуухгүйгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр АИ 95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас тэдний уг шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрөөд нэмүүлсэн. Гэтэл гар бариад бугуй барьж дахин даврав.

Уул, уурхайн сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджав 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа  Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн.

Гэтэл Д.Загджав сайдыг ингэж хэлээд НЭГ САР ХҮЭРЭХГҮЙ ХУГАЦААНД шатахуун импортлогчид бензинийн үнээ нэмчихлээ. Ёстой нөгөө эргэж хараад нуруунд хутга зооно гэдэг нь энэ байх. 

Бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд шантааж хийсний эцэст татварын нэмэгдлээ тэглүүлчихээд ийм үйлдэл гаргах нь хэр зохистой вэ.Түүгээр үл барам дахин үнээ нэмэх гэж байна. Ер нь шатахуун импортлогч компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Тэдний дуртай цагтаа үнээ нэмдэг энэ үйл ажиллагааг хэн хазаарлах вэ. Шатахуун импортлогч компаниудын дэгдээсэн өнгөрсөн удаагийн бужигнааны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэдний АИ 95 шатахууны үнээ нэмж бусад бензинд зохиомол хомсдол бий болгосноос болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ. Тэдний тарьсан хор уршиг арилаагүй байхад Цагаан сарын өмнө шатахууны өргөнөөр хэрэглэдэг шатахууны үнийг нэмсэн нь мөн л барааны үнэ хөөрөгдөх аюулд оруулж байна.

САЛБАРЫН САЙД НЬ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЭНЭ САРД ӨСНӨ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна” гэсэн юм.

ТЭГЭХЭЭР ДЭЭД ДУРДСАНЧЛАН ШАТАХУУНЫ ҮНЭ ЭНЭ САРД НЭМЭГДЭХ НЬ ҮНЭНИЙ ОРТОЙ БАЙНА. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шатаах болж
Энэ шатахуун түгээгч kампониудын kолонkийг бүгдын шатаачих. Нефти боловсруулах үйлдвэрээ бариж эхэлие.бүгдыг эхэнээсээ эхэлж хийцгээе.kолонkи шатсанаар энэ kампониуд яахын харияа.бензины үнээ нэмж ча
2018/03/04 103.57.95.82
харамсаж байна
ТӨР нефть бүтээгдэхүүний импортоо гартаа барих ёстосон. ТЭГЖ байж эдийн засгаа хямралд өртөхөөс авардаг юм. Нөгөө олон их мэдлэгтэнгүүд яасан бэ?
2018/03/04 103.26.193.29