Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандаж, улс орны эрх ашгийг ноцтой зөрчсөн болон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн, огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.Уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр гишүүд саналаа илэрхийлсээр байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Худал юм ярьж жүжиглэхээ больчих л доо. Энэ огцруулах асуудлаа татаж ав” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ огцруулах асуудлаа татаж ав
2016-01-28 17:50:00