8o
Улаанбаатар хот
mobile menu

Уржигдар шөнө оргосон хоригдлуудыг баривчиллаа

2018-03-04 14:43:00

Уржигдар шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдан хорих байрнаас хоёр хоригдол оргосон талаарх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл уг хоёр этгээдийг тус аймгийн нутаг дэвсгэрээс гарч амжаагүй байхад нь баривчилжээ. Цагдан хорих байрнаас оргосон Б.О, Э.О нар нь гуравдугаар сарын 2-3-ныг шилжих шөнө 02:30 цагийн үед оргосон бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайсны эцэст гуравдугаар сарын 3-ны үдээс өмнө хээр бүгсэн байхад нь олж баривчилжээ. Дээрх этгээдүүд нь нэг камерт хоригдож байсан бөгөөд нэг нь хүн амины хэрэг, нөгөө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гэрч
ташаа мэдээлэлбайна ганцхан цагдаа бариагүй шүү үнэн үнэнээрээл байх хэрэгтэй
2018/03/18 202.179.31.117
Zochin
Neg emegtei setguulchtei ix adilxan yumaa, xen be?
2018/03/04 45.72.228.75
зочин
эдгээр хулгайч, хүчинчин, хүн амьны хэрэгтнүүдийн нэрийг ХАЙРЛААД БАЙДАГ СОНИН БНА ШҮҮ, НЭРИЙГ НЬ ХЭЛЖ БАЙГАА Ч
2018/03/04 49.0.219.199