8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарт хилийн хориг тавьжээ

2018-03-05 08:55:00

Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл гарч байсан.УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, энэ сарын 01-ийн өдөр   ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийжээ. Эдгээр хүмүүсийг хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байна. Тус шалгалтын үеэр  “ТМХС Монгол” ХХК-ын санхүүгийн тайлан, хамтран ажиллах гэрээ болон холбогдох бичиг баримтуудыг хураан авчээ. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд, “Трансмаш холдинг” компанийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийн захирал нар хилийн хориг тавьсан байна.

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байна. ОХУ-тай хамтран ажиллах нэрийн дор их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Орос шовинизм нацизмаас доор
Эрдэнэтийн 49% болон 51%,Монросцветмет, УБТЗ гээд Оростой холбогдсон бизнэс бүр яагаад луйвартай байдаг гэж бодож байна? Английн Стандард банкны Өмнөд Африкийн салбар бас Оросуудын мөнгө гэж сонссон.
2018/03/06 202.179.26.162
Ард
Албан тушаалыг нь л булаах гэсэн башир арга.Харин ч гэж ажлаа мэддэг хүмүүжилтэй хүн
2018/03/05 103.57.94.246
Иргэн
Новшийн хулгайчууд. юм даа. Асар өндөр цалин хангамж авчихаад бас даварч байдаг
2018/03/05 66.181.178.201
Шударга халх
Оросоос баахан хуучиэ вагон шахсан мэдээлэл байсан
2018/03/05 202.179.24.144
Шударга халх
Энэ бүдүүн ах одоо болтол шоронд ороогүй юм уу даа арай ч дээ гэж Монгол улс хууль тай улс уу
2018/03/05 202.179.24.144
Нэхий
Хэзээ энэ нам дамжин том төрийн байгуулагуудын мөнгө завшдаг явдал дуусах вэ, эсвэл энэ байх ёстой үзэгдэл юм уу
2018/03/05 202.179.8.210
ZOCHIN
TOM LUIVARCHINDAA, JIGJIDNYAMAAG BARIJ CHADAH UU
2018/03/05 202.9.40.66
Зочин
Төмө замаа бас тавиад туучих вии эрдэнэтиин араас орохвииз
2018/03/05 202.9.43.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment