8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Бүтээгчдийг төрийн дарамтаас өмгөөлнө

2018-03-05 10:19:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар яг одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож байна. Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ татварын дарамтыг бууруулах талаараа хэлж байсан. Тэгвэл 50 сая төгрөгөөс доош орлоготой ААН-үүд жилдээ дөрөв биш нэг удаа тайлан гаргаад  10 хувь биш 1 хувийн татвар төлөөд явах татварын багц хуулийг  хаврын чуулганд өргөж барьж хэлэлцүүлэх гэж байгаа аж. Харин өнөөдрийн  уулзалтаар татварын дарамтыг хэрхэн бууруулах талаараа танилцуулж байна.

Татварын шинэчлэлийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ  "Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та бүхэнтэй эхлүүлж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр эхлүүлж байгаататварын хуулийн хэлэлцүүлэгт татвар төлөгч, бизнес эрхлэгч Та бүгдийнгаргах санал зөвөлгөө үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлвөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно.

Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална. Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье.

Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна. Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

Учир иймд эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байна.

Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татвар-ын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ. Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.  

Мөн Монгол Улс Татварын зорилгоор мэдээлэл солилцоо, ил тод байдлын олон улсын форум, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт элсэн орсныг Та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдох өөрийн улсын татварын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын татварын шилдэг туршлага, стандартуудыг татварын хууль тогтоомжид тусгалаа. 

  1.  Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.
  2. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг л удаа татварын тайлан гаргах сонголтыг олгоно.
  3. Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг нь хааж, бизнесийг гарах гарцгүй болгох, улмаар бизнесийг нь дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдахад хүргэж байгаа явдлыг таслан зогсооно. 
  4. Бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.
  5.  Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татвар-ын хувийг бууруулна.
  6.  Татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 2 жил хүртэл болгож бизнесийнхнээ дэмжинэ гэлээ. 

 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА
ЭНЭ ЗАСГЫН ГАЗАР, УИХ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАЖ ШИНЭЭР МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЖУРМАНД ЯВ ЦАВ НИЙЦСЭН ШИНЭ ГЭРЭЭГЭЭР ОЮУТОЛГОЙТОЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШУУД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН
2018/03/08 202.9.44.76
Дүү нь
Сүртэй Данзан
2018/03/05 202.179.24.91
ах нь
Сүр Данзан
2018/03/05 202.179.24.91
Бичээч
SUR DANZAN
2018/03/05 150.129.143.160
иргэн
Амжилт
2018/03/05 180.149.78.99
Зочин
Дэмжиж байнаа,,,
2018/03/05 202.9.41.186
Zochin
Dooguur chin' ajlaa medekhgyi, ariin khaalgaar ajil avsan nukhdyyd tolgoig chin' tsudakh yum khiigeed l bgaa shyy. Tun udakhgyi ertkhen solij baikhgyi yavdaa geed tolgoigoo barikh tsag irne shyy.
2018/03/05 202.179.30.194
ЦЕГ
Д.ЖИГЖИДНЯМАА БОЛОН ОРЛОГЧ ДАРГА Г.ГАНБОЛД НАРЫН ӨРӨӨГ БИТҮҮМЖИЛЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
2018/03/05 202.9.40.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment