8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: Аврагчид 305 удаагийн шүхрийн буултыг хийлээ

2018-03-05 11:36:00

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан байна. Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 26 шүхэрчин аврагч нийт 305 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа. Мөн гурван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, долоон удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл