8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхий өвчний 30 голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ

2018-03-05 15:50:55

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийсэн.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Udiid shulhii uvchin gardag l yum baihdaa. meddeg hyn n medee taviach. naaduul chini ajillaad baigaan bishuu
2018/03/06 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment