8o
Улаанбаатар хот
mobile menu

Харшилтай иргэдийг вакцинжуулна

2018-03-05 16:15:00

Монголчуудын дунд агаарын болон хүрээлэн буй орчны бохирдол, тоосжилт, биеийн дархлаа зэргээс үүдэн харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсээр буй. Ялангуяа бага насны хүүхдүүд, залуучууд харшлаар өвчлөх явдал нэмэгдэж байгаа аж.

Тиймээс эрүүл мэндийн байгууллага, салбар яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, зарим нэг арга хэмжээ авахаар шийдсэн байна. Тодруулбал, Арьсны өвчин судлалын үндэсний төв харшилтай хүмүүсийг вакцинд хамруулахаар бүртгэж байна. Иргэд ямар нэгэн харшилтай бол тус төвд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очиж бүртгүүлэх аж.

Бүртгэлд хамрагдсан иргэдэд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сорил тавьж, харшилтэй эсэхийг нь тодорхойлох юм. Сорилоор харшилтай болох нь тогтоогдсон иргэдэд харшлын эсрэг вакцин хийх гэнэ. Шарилжны тоос долдугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг бөгөөд түүнээс хоёр сарын өмнө вакцин хийлгэх ёстой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment