8o
Улаанбаатар хот
mobile menu

11 аймгийн 27 суманд шүлхий гарчээ

2018-03-05 16:40:00

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулга хийлээ.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцов.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

 Мөн Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment