8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг сонгох шалгалтын бүртгэл эхэллээ

2018-03-05 17:16:05

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс /2018.03.05/ эхэллээ. Бүртгэл гуравдугаар сарын 7-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Иргэд байнгын оршин суугаа хаягийнхаа дагуу харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Тус шалгалтад 18 наснаас дээш, 39-өөс наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн, БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш байх, мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн орох юм. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт

3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх, фотошопоор засаагүй)

СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар шаардлагатай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mogolchuudaar mungu hiigeed buur sursan bna Solongosiin elchin saidiinyamnii ajilchdiin eelj daraagaar mungu hurimtluuldag bizness blood udaj bna .600hun burtgej 70 hun songono uldsen humuus shatana.
2018/03/05 182.160.0.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment