8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ноён уулын шүүх хурал 35 удаа хойшилсон нь санаатай хэрэг" гэв

2018-03-06 08:39:00

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын ээлжит тов өчигдөр хуралдах байсан. Гэтэл энэ удаагийн шүүх хурал ахин хойшилсон юм. Товчхондоо Ноён уулсын шүүх хурад ийнхүү 35 дахь удаагаа хойшилж байна. Монголын шүүхийн түүхэнд анхны гэж тодотгож болохоор. Учир нь Ноён уулын шүүх хурал шиг олон удаа хойшилсон шүүх хурал одоогоор байхгүй гэхэд хол зөрөхгүй.

Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан энэ хэргийг анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсон. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 35 дахь удаагаа хойшилж байгаа байна. Анхан шатны шүүхэд ялалт байгуулан “Сентеррагоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдаж байсан юм.

Хамгийн сүүлийн буюу 34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт тавьснаар мөн л хойшилсон. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учраас ийнхүү Ноён уулын шүүх хурал ийнхүү 35 дахь удаагаа хойшлоод байна.

Дараагийн шүүх хурал байна энэ сарын 18-ны өдөр болно. Тэр үед ахин хойшлогдох болов уу яах бол. . .

Энэ шүүх хурлын талаар Гамшгийн эсрэг үндэсний төв ерөнхий зохицуулагч, НОЁН Уулаа аваръя хөдөлгөөний Улаанбаатар хотын зохицуулагч Ж Ганбаатараас тодруулахад

“Манайх нэхэмжлэгч талаас оролцож байгаа. Шүүх хурал ийнхүү олон удаагийн давтамжтайгаар хойшилж байгаа нь санаатай хэрэг гэж бид үзэж байна. Өмнө ч ямар нэгэн байдлаар шалтгаан гаргаж хойшилж ирсэн. Энэ удаад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гадаадад албан ажилтай яваа. Шүүх хурал заавал өөрсдийн биеэр оролцоно гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо. Дараагийн удаад шүүх хурал хойшлохгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.

Ямартай ч сүүлийн хэдэн жилд Хүннүгийн язгууртны дурсгалыг хэвлийдээ хадгалж буй түүхт Ноён уулын орчимд алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшсэн “Сентерра гоулд” компанийн үйл ажиллагаа монголчуудын анхаарлын төвд байгаа билээ. Монголын өнөөгийн эрх баригчид Ноён ууланд “Сентерра гоулд” компани 76 тонн алтны нөөцтэй ордыг олборлох үйл ажиллагааг эхлүүлэхээр улайран зүтгэж байгаа боловч олон нийт үүнийг хүчтэй эсэргүүцсээр өдий хүрчээ. Энэ тэмцэлд Мандал сумын 8700 иргэн, “Эко залуучуудын клуб”, “Босоо Хөх Монгол” бүлгэм гэх мэт субьектууд нэгдэн “Ноён уулаа авръя” хөдөлгөөн байгуулснаар нийт 27  төрийн бус байгууллага хамтарч “Ноён уулаа ухуулахгүй” хэмээн заалдаж байна. 

Улмаар “Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан шүүх хурал хойшилсоор л. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Зальтай шуналтай улсын аманд олон удаа орж,эх нутаг иргэд маань их ч хохирлоо,одоо цэг тавьяа,өвөг дээдсийнхээ амиараа хамгаалаж ирсэн газар шорооныхоо төлөө тэмцэлд босох цаг болж.
2018/03/06 139.5.217.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment