8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ

2018-03-06 08:44:50

09.00

  • ''Нэг зорилго-Нэг дуу хоолой'' эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг -2018 арга хэмжээ Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. 

09.30

  • '“Замын-Үүд” Чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сэдвээр МУ-ын Шадар Сайдын Ажлын алба , Дэлхийн банк болон бусад байгууллагуудтай хамтран Бишрэлт зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй экспортыг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдах , чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах давуу тал, экспорт, импортын боломжууд, түүнчлэн дэлхийн улс орнуудын эдийн засаг нийгмийн анхааралд байгаа “Бүс ба зам санаачлага”-д Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын оролцооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

10.00

  • ЮНЕСКО-ИЙН Монголын Үндэсний Комисс үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойго тохиолдуулан зохион байгуулж буй Монгол Улсаас ЮНЕСКО-д 2017 онд бүртгэгдсэн өвүүдийн батламж гардуулах ёслол Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болно. 
  • ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс ''Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдье'' зөвлөгөөнийг  The Corporate convention Centre-т зохион байгуулагдана.
  • МСНЭ-ээс сэтгүүл зүйн 105 жилд зориулсан арга хэмжээ Пума зочид буудалд зохион байгуулагдана

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс 'АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?' сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

11.30

  • Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолыг Д.Жавзандорж лам амжилттай хамгаалсан талаар Сумади Гирди төвөөс Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. 

14.00

  • ''Ногоон эдийн засаг уу? Ногоорсон эдийн засаг уу? хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол дахь ногоон эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид ямар ажлууд хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • ШУА-иас 'Анагаах ухаан, байгалийн ухааны уялдаа холбоо' сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгийн зорилго нь орчин үеийн анагаах ухаан ба байгалийн ухааны зарим салбаруудын хамтын ажиллагаа, судалгааны талаар санал солилцож зөвлөмж гаргахад оршиж байгаа юм. Хэлэлцүүлэг ШУА-ийн байрны 3 давхарт болно. 

15.00

  • Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын 3 давхрын хурлын танхимд , Үндэсний хөгжлийн газар болон Төв аймгийн Эрдэмтдийн зөвлөл, Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран “ХӨГЖЛИЙН ЗАГВАР-ТӨВ АЙМАГ”-ийн бодлого боловсруулах хамтарсан багийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулна.​​
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл