
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.




