8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Энхболд: МАНАН-ын нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

2018-03-06 09:05:00

Монгол Улсын нөлөө бүхий улс төрчдийг шалгуулахаар иргэн Т.Энхболд хуулийн байгууллагад хандсан байна. Иргэн Т.Энхболдын зүгээс “Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдүүдийг сэтгэл санааны хохиролд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулж чадсан АН МАН-ын нэрээр халхавчлан ард иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрх мэдэлд гарч ирсэн эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагад шалгуулна” гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар иргэн Т.Энхболдоос тодрууллаа.

- Монгол Улсын нөлөө бүхий улс төрчдийг хуулийн байгууллагад хандаж байгаа гэлээ. Хэнийг ямар үндэслэлээр шалгуулах гэж байгаа вэ?

-Ард түмнийг ядууралд хүргэсэн улс төрчдийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байна. Гэмт хэрэг хийсэн эдгээр хүмүүсийн хохирогч нь 3 сая иргэн.  3 сая иргэний нэг нь би. Ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ард иргэдийг хууран мэхлэх замаар төрийн эрх мэдэлд гарсан эрх мэдэлтнүүдийг доорх үндэслэлээр шалгуулж байна.

  1. ТЕГ-т АН-аас Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Н.Алтанхуяг, З.Энхболд, Б.Эрдэнэбат, МАН-аас М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Ш.Насанбат, С.Ганбаатар нарыг эх орноосоо урвах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, үймээн самуун дэгдээх,
  2. АТГ-т эрх мэдлээ хууль бусаар ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах,
  3. ЦЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст бусдын эд хөрөнгийг булаах, мөрийтэй тоглох гэсэн зүйл заалтаар шалгуулахаар  хуулийн байгууллагад хандаж байна.

-Эдгээр хүмүүсийг буруутай үйлдэлийг нотолсон нотлох баримт таньд байна уу. Үр дүн нь хэр гарна гэж бодож байна вэ?

-Үр дүн нь гарна. Хуулийн байгууллага миний шалгуулахаар хандсан  асуудалд хариу өгөх үүрэгтэй. Хуулийн байгууллагад шалгаж эхлэхээр хүн тус бүр дээр нотлох баримт гаргаж өгнө. Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихсэн, ард иргэд ядуу байгаа учраас Монголыг сайн сайхан авч явна гэсэн МАН, Ардчилсан намын эрх бүхий хүмүүсийг Тагнуул, Цагдаа, Авлигатай тэмцэх газар шалгаж, хариуцлага тооцох ёстой.

-Таны хувьд өмнө нь Ялалтын талбайд   дөнгөтэй суулт хийж байсан. Дөнгөтэй суулт нэлээд олон хоног үргэлжилээд цагдаагийн байгууллага хүчээр буулгасан. Тэр асуудал юу болсон бэ?

-56 хоног өлсгөлөн зарласан. Намайг дөнгөтэй суулт хийж байхад цагдаагийн байгууллага хүчээр буулгасан. Би 2012 оноос хойш “ахмадын орон сууц” барих хөтөлбөрийн асуудлаар улс төрчидтэй уулзах гэж хөөцөлдсөн. Энэ асуудал ямар ч үр дүн өгөөгүй. Дархан-Уул аймагт Ахмадын орон сууц барьж өгөх гэж дөрвөн жил явахдаа Монгол Улс дампуурлын ирмэгт ирснийг мэдсэн. Эх орон ард түмэн маань ядуурч байгаа нь нүдэн дээр илт харагдаж байгаа. Ийм учраас эдгээр  МАНАН-ын нэр бүхий гишүүдийг шалгуулахаар хандаж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ми Лянь Фу
Төрд гарсан унгас алдсан тарган данжаадуудыг дийлнэ гэж үү.Харын бөө дээр очиж хараал хийлгэвэл илүү үр дүнтэй..
2018/03/06 180.149.78.99
дарханчууд
за энэ нөхөр ч хол явахгүй л дээ.
2018/03/06 64.119.20.203
Ард
Үнэн үнэн. Нүдэн дээр ард түмэн хоосорч,эрх мэдэлтнүүд язартлаа таргалж бгааг харагдана даа. Улсаа өрөнд оруулсан шуналын туламнууд
2018/03/06 64.119.25.30