8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье

2018-03-06 11:22:19

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4. дэх “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх.”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8. дахь /өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;/ заалтуудыг хэрэгжүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам”-ыг дагаж мөрдөхөөс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

- Далан сувагт хаясан ахуйн болон бусад хог хаягдлыг цэвэрлэх

- Далан суваг дээрх гүүр, гарамын нээлхийнүүдийн бөглөөсийг гаргах

-Далан сувгийн эвдэрсэн хийц бүтээцийг сэргээн засварлах

-Үерийн аюулд өртөж болзошгүй газар суурьшсан бол нэн даруй нүүх

-Хашаа хороогоо хамгаалсан далан суваг, шуудуу татах

-Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх

-Аюулын үед аврагдах гарцын талаар урьдчилан тодорхойлсон байх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл