8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-03-07 08:41:38

09.30 цагт Засгийн газрын II байранд Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах ёслол болно.

09.50 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд НҮБ, Олон улсын санхүүгийн корпорациас “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд НҮБ-ын Хүн амын сан, “Монголын энтрепренёр эмэгтэйчүүд” ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах хандивын аян зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Сайхан монгол ээж" мянган ээжийн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ болно.

11.00 цагт Соёлын төв өргөөнд  “Их хотын бүсгүйчүүд 2018” хүндэтгэлийн арга хэмжээ болно.

11.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд тус сургуулийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төсөл хэрэгжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ХЗДХЯ-ны удирдлагууд нотариатчдын эрхийг зөрчиж байгаа талаар нотариатч Д.Болормаа мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан кампанит ажил өрнүүлэх талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвдийн “Орд” галерейд эмэгтэй уран бүтээлчид, багш, сурагчдын хамтарсан "Монгол гоо" үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт ШУТИС-д “Сүрьетэй тэмцэх оюутан, залуусын анхдугаар уулзалт” болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл