8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Жавзандорж Буддын гүн ухааны хамгийн дээд цолыг хүртэж буй нь талархууштай

2018-03-07 09:02:00

Монгол лам буддын гүн ухааны дээд цол болон  "Лхаарамба" цолыг Ардын хувьсгалаас хойш анх удаа Д.Жавзандорж гэх лам хүртжээ. Д.Жавзандорж лхаарамба нь Энэтхэг улсад 20 жил суралцаж, буддын гүн ухааны зургаан жилийн их шалгалтад дөрвөн жил эхний байрт орж, хоёр жил хоёрдугаар байр эзлэн зургаан жилийн нийлбэр дүнгээр буддын гүн ухааны цол Лхаарамба цолыг хамгаалжээ.Энэ талаар Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн дэд хамба, Лхаарамба Д.Жавзандоржийн шавь Н.Цамбанүрдэвтэй цөөн хором ярилцлаа.

-Ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолыг Монгол лам хүртсэн гэсэн. Энэ ямар учиртай цол вэ?

-Өнөөгийн нийгэмд гэгээ татуулсан сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Манай багш Д.Жавзандорж дээдэс маань мэргэдийн орны мэргэн болж оройд нь гарлаа. Бурхны шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10,000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг. Тэгэхээр энэ нь эгэл жирийн бидний санаанд багтамгүй гайхамшигтай хөдөлмөр, оюун ухааны хүч. Лхаарамба цолыг хэн болгон авдаггүй. Бидний багш Д.Жавзандорж дээдэс зургаан жилийн дөрвөн жилд нь шалгалтдаа тэргүүлж, хоёр жилд нь дэд байранд орсон байдаг. Ийнхүү цолоо амжилттай хамгаалж Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан. Энэ талаар дэлхий нийтээр ярилцаж байна. Д.Жавзандорж лхаарамба өмнө нь Далай багшийн 80 насны ойгоор 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарч байсан. 

-Лхаарамба цолыг хүртсэн таны багш хэдэн настайдаа лам болсон бэ. Хэдэн жил хөдөлмөрлөж энэ цолыг хүртэв?

-Манай багш 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэг улсыг зорьсон бөгөөд Монгол, Энэтхэг зэрэг орны 300 орчим шавьтай болсон. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчилэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцсан. 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарсан талаар түрүүн хэлсэн. Ингэж хичээл хийж байхдаа багш маань өдөрт 1:30 минут л унтаж амардаг. Бусад цаг үед хүүхдүүдэд хичээл зааж, өөрөө ном эрдэмдээ шамддаг байсан. Ингэж багш маань 20 орчим жил хөдөлмөрлөж сэтгэлийн хүчинд энэ цолыг хүртлээ. 

Лхаарамба Д.Жавзандорж

-Энэ цолыг авсанаар монголчуудад гарах өөрчлөлт нөлөө юу байна?

-Энэ цолыг манай монголчууд 80 жил хүлээлээ. Хэлмэгдэлтийн үед олон лхаарамба, эрдэмтэн мэргэд олон байсан. Тэр дээдсүүдийг ихэнхийг нь хэлмэгдүүлэн хороосон. Үүнээс хойш монголчууд ийм оюун ухаант хүмүүсийг хүсэн хүлээж байсан. Маш их баяртай үйл явдал боллоо. Далай багш маань хүртэл хүртэл цаг орчим хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. Далай багш монголчуудын оюун ухаан ийм өндөрт хүрч байгаад талархалтай хандаж, хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн.

-Ардын хувьсгалаас хойш анх удаа Лхаарамба цолыг анх удаа хүртсэн гэсэн. Өмнө нь ямар хүн энэ цолыг хүртэж байсан бэ?

-Өмнө энэ цолыг монгол хүн хүртсэн талаар судалж үзсэн. 1921 оноос хойш Тусгаар тогтносон Монгол улсаас энэ цолыг хүртсэн хүн гарч ирээгүй. 

-Бурхан шашины хамгийн дээд цол гэж ойлгож болох уу?

-Үзсэн ном талаасаа тэгэж ойлгож болно. Буддын гүн ухааны хамгийн дээд цол. Үүнээс дээш цол гэж байхгүй. Одоо багш маань нэг жилийн хугацаанд нууц тарнийн ухаанд үргэлжлүүлэн суралцаж,ирэх жил аграмба цолыг хүртэхээр төлөвлөж байгаа. Буддын шашинд лхаарамба, аграмба, гавж, зэ эрэмбэ, маарамба гэх мэт цолууд байдаг. Маарам бань оточ анагаах ухаан гэж үздэг бол зээрэмбэ нь зурхайн ухаан, аграмбань нууц тарнийн ухаан судалж хүртдэг цол гэх мэтээр хоорондоо ялгаатай. 

-Д.Жавзандорж "Лхаарамба" Монголд ирсэн үү. Монголдоо ирээд сүсэгтэн олонтой уулзах уу?

-Багш маань Монголдоо ирсэн.  Монголдоо байх хугацаандаа аймаг орон нутгаар явж, буддын шашины талаар сүсэгтэн олонд лекц уншдаг. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхан аа
асрал энэрэл, аугаа их билиг ухаанд залбирмой
2021/03/13 77.38.148.28
ЧИмгээ
Ямар сайхан буянтай аав ээж 2 вэ? Буянд нь даган баясъя. Эрүүл энх байх болтугай.
2018/07/06 202.55.180.58
zochin tei horgomjindoo bagtaj aydsan bayjuudayvah yum
Mogoliin sum hiidiin terguunuud susegten olniihoo umnu il gar ch erdem nomtoi lam nartaigaa nom hayaltsaj suudlaa uguh heregtei Ard olnii urguluur bii bosson hiidee uuriin met ezegnehee bolih heregt
2018/03/08 202.9.40.25
амжилт хүсье
ИРГЭД энэ их хүнээс ганц л зүйл гуйна даа. ТӨРийг минь авлигачдаас ангижруулж өгөөч гэж
2018/03/07 59.153.112.88
зайгаа тави
Хамгийн дээд цол гэнэ.үүнээс дээд цол байхгүй юм бол чойжамц гэгч лам ямар учир начиртай шар хувалз болж таарч бна.чойжамц гандан хийдээс зайлбал яасан юм.юу хийдэг хувалзан ойлгомжтой тул зайгаа тави
2018/03/07 103.212.118.252
Зоригт
Баяр хүргэе. Одоо олон түмнээ араасаа дагуулан эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх байх даа. Зүгээр нэг хийдэд суугаад ном айлдаад байвал юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бүгдээрээ харлаа.
2018/03/07 202.9.43.121
Ард
Ямар мундаг юм бэ. Баяр хүргэе. Өдөрт 1.30 унтаж амардаг гэхээр аргагүй эгэлгүй хүн бна. Жирийн хүн энэ ачааллыг даах гүй
2018/03/07 64.119.26.171