8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-03-07 10:15:59

ХОНЬ - (3/21-4/19)

Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзстшгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.

ҮХЭР - (4/20-5/20)

Чухал ажлыг эхлүүлэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий.

ИХЭР - (5/21-6/21)

Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

АРСЛАН - (7/23-8/22)

Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн салбарт ажиллагсдад бүх талаараа сайн. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна.

ОХИН - (8/23-9/22)

Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөө тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.

НУМ - (11/22-12/21)

Та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.  

МАТАР - (12/22-1/19)

Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.

БУМБА - (1/20-2/18)

Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлахтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул аливаад хандах хандлагад тань энэ байдал тусгалаа олно.

ЗАГАС - (2/19-3/20)

Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл