8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэлхэгээр хамгаалсан Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн Шадар сайд болох уу

2016-01-29 11:20:00

УИХ-ын өчигдрийн чуулган парламентын түүхэнд тэмдэглэн өнгөрүүлэхээр халуухан, сүр дуулиантай чуулган болов. Тус чуулган бүтэн зургаан цаг гаруй үргэлжилж, сүүлийн хэдэн жил харагдаагүй сонин үзэгдэл буюу УИХ-ын гишүүд халуун ам бүлээрээ оролцож шийдвэрээ гаргах нь тэр. Мэдээж тэд урьдчилан тааварлаж байсанчлан Засгаа авч үлдэж чадсан. Тэр дундаа АН-ынхан маш сайн ажилласан. УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайн гэрээтэй холбогдуулан Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолыг төсөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тухайн үед энэ санал санаачилга газар авч чадаагүй. Хэдхэн гишүүн гарын үсэг зурсан талаар эрхэм гишүүн өөрөө мэдэгдэж байв. Өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд л 11 гишүүн зурсан талаар хэвлэлийнхэн мэдээлж  байсан юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор гарын үсэг зурах үйл явц хачин хурдтайгаар явж, УИХ-д өргөн баригдсан нь нэн сонирхолтой.

 

МАН: Тэгж ярьвал та нар Г.Уянгын дотуур хувцасанд амьдарч байгаа шүү

Энэ яриа АН-ынханаас эхлэлтэй. Учир нь хэдэн сарын турш зөвхөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг тойрсон улс төрчдийн ярианы сэдэв болоод байсан “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцоруулах тогтоолын төсөл”-ийг МАН гэнэтхэн шүүрч авсан нь хачирхал төрүүлэм. Янз янзын шалтаг, шалтгаанаар гарын үсэг зурах гишүүдийн тоо 14-д хүрэх үед МАН-ынхан тоглол хийхээр болж, дөрвөн гишүүнээрээ гарын үсэг зуруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах талаар МАН-ын удирдах зөвлөл юм уу, бүлгээрээ ярьж албан ёсны шийдвэр гаргаагүй юм. Харин намын удирдлагуудын төвшинд дөрөв, тав хоногийн турш яригдаж эцэст нэгэн шийдэл олсон нь шодох байжээ. Дарга нар нь шууд нэг заан тулгаж болохгүй байсан уу гишүүд нь сайн дураараа зурахгүй байсан уу. Ямартай ч тэд бүлэг дотроо сугалаа явуулж, Д.Сарангэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар нарын нэрс гарч, эдгээр гишүүд гарын үсгээ зурсан гэх. Үүнийг гадарласан АН- ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар “Миний харж байгаагаар энэ МАН-ын хийж байгаа ажил. Г.Уянга гэдэг хүний даашинзны хормойд зүүгдсэн МАН-ын олонхын шийдвэр. Үүнээс  өөр шийдвэр байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гэнэт өргөн барьсан. Энэ нь Засгийн газар бонд босгох гээд сайд нь гадагшаа явсан нь бонд босгуулахгүй, ямар нэгэн аргаар энэ ажлыг нь саатуулах зорилготой” хэмээн хэлсэн нь олон хүний дургүйг хүргэсэн юм.  Ямар сайндаа л өчигдрийн УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж “Уянгын эвсэлтэй 4 жил хамт засаглачихаад "Уянгын хормой" гэх юм. Тэгж ярьвал та нар Г.Уянгын дотуур хувцасанд амьдарч байгаа шүү” гэхэв.

 

Зарим нэг хүмүүсийн ярьж байгаагаар МАН-ын энэ улс төр цаанаа бас нэгэн зорилготой.

Тэдний бай нь УИХ-ын дарга З.Энхболд. МАН бүлгийн хуралдаанаараа Ч.Сайханбилэгийн дараа УИХ-ын дарга З.Энхболдыг огцоруулна хэмээн мэдэгдсэн нь үүний баталгаа байж мэдэх. Гэхдээ УИХ-ын дарга тэдэнд зөрсөн базаа хийж чадсан. Үндсэн хууль зөрчөөд ч болтулгай МАН-ын угшилтай хэмээх Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг буулгах ажиллагааг гар хөлөөрөө дамжуулан явуулж, өнөөх нь Г.Уянга, Ч.Сайханбилэг нарын дараагийн улс төрийн тоглоом болчихоод байна. Тиймээс Д.Гарамбаатарын хэлсэнчлэн МАН-ынханы Г.Уянгын хормойд хийж улс төр дуусаагүй байна.

 

Н.Энхбаярын эрэлхэг хамгаалалт

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд дээр МАХН анхнаасаа нэгдээгүй. Бүр бүлгийнх нь нэг гишүүн нь санаачилж, хоёр ч гишүүн дэмжээд байхад тэд эрс зөрсөн. УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Цог "Манай шударга ёс эвслийн байж байгаа царай энэ л дээ. Гарын үсгээ буцаа гэж дарамталсан. Хэрвээ биднийг гарын үсгээ буцаахгүй  бол  дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн шүү дээ. Би ерөөсөө худлаа хэлж чаддаггүй юм" гэсэн утгатай зүйл ярьсан нь МАХН-ынханы далд санааг танхимд илчилсэн билээ. Үүнээс өмнө огцоруулагч Г.Уянга “Энэ гарын үсэг бол наймаа тохирооны гол хэрэгсэл болчихоод байгаа юм байна. Эвсэлийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн буцааж тат гэсэн. Бид үүнд санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалах хэрэгсэл биш” хэмээн ярьсан нь МАХН-ын удирдлагууд тохироог хэр хэмжээнд явааг харуулаад авсан.

Гэвч тэд сүүлдээ цагаандаа гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Шударга ёс эвсэлийн гурван гишүүнийг гар үсгээ татаж ав” гэдэг шаардлагыг өөрийн биеэр өгч, хатуухан сануулсан. Хэдийгээр тэдэнд боломж бага гэдгийг мэдэж байсан ч Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нар шийдвэрээсээ буцаагүй юм.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдынхаа суудалд үлдчихлээ. Харин одоо хэн шагнуулах ёстой вэ. Эрэлхэг цээжээрээ Ч.Сайханбилэгийг хамгаалсан Н.Энхбаяр юу хүртэх вэ?

Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАХН-ынханд өртэй гэж болно. Учир нь МАХН өнөөг хүртэл Эрүүл мэндийн сайдынхаа асуудлыг зохицуулж чадаагүй байгаа. Уг нь тус намын зүгээс дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Л.Цогийг Эрүүл мэндийн сайд болгох саналыг хүргүүлсэн. Харамсалтай нь  олон нийтийн болон МАН, Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан Ч.Сайханбилэг асуудлыг шийдэж чадалгүй хойшлуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл энэ удаагийн эрэлхэг хамгаалалтаараа Н.Энхбаяр Шадар сайд болох магадлал өндөр болж ирлээ. Түүнээс гадна Эрүүл мэндийн сайдын асуудлаа ч өөрийнхөө шийдвэрлэх боломжтой боллоо. Цаашлаад АН, МАХН-ын ирэх сонгуульд гар барьж, хамтарч ажиллах тохиролцоо ч орсон байж мэднэ.

Б.Ариун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЭНХБАЯРТ БҮҮ БЯЛДУУЧИЛ ЭНХБАЯРЫН БОСОГОСОН МОНГОЛЫН ТӨР ОДОО ЯМАР БАЙНА ӨӨРӨӨ ИЙМ ЖОГОРХОЙ БОСОГОЧИХООД ОДОО ТЭРЭН ДЭЭРЭЭ ХАЛТИРЧ БАЙНА ИЙМ ХҮН МОНГОЛЫН ТӨРД ДАХИАД ХЭРЭГГҮЙ БААХАН НАМЧИРХСАН ТӨРИЙН СУУДЛЫГ ГОРЬДСОН ХҮМҮҮСЭЭР ӨӨРИЙНХӨӨ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД
2016/04/25 103.17.108.42
Энхбаярыг одоо долир нүдээрээ харахаа больцгоо. Түүнээс өөр хэнч Мрнголыг аврах нь өнгөрсөн.Төрд маш хэрэгтэй занхгар толгой шүү.
2016/03/03 103.17.108.42
За манайхаан энхбаяр шүү
2016/02/01 103.17.108.42
үнэн
МАН жингхэн унлаа гэж ард түмэн ярьж байна даа
2016/01/29 103.17.108.42
enhbayriig avilga avsan hergeer horiochee shiilegdamba ni ugsun gesen baina sh de
2016/01/29 103.17.108.42
çî÷èí
ñîíãóóëûí ä¿í òàèãäñàí. ÀÍ ÌÀÕÍ øóóä óíàñàí ñýõýõã¿é áîëëîî Àðä ò¿ìýí ÿðüæ áàéãàà õàíäëàãà ø¿¿
2016/01/29 103.17.108.42
Тэгээд Энхбаярт Улсын баатар цолоо олгуулаач Сайханбилэг ээ
2016/01/29 103.17.108.42
Тэгээд Энхбаярт Улсын баатар цолоо олгуулаач Сайханбилэг ээ
2016/01/29 103.17.108.42
зочин
Монгол улс шударга байх зарчим гэдгээс нэг биш алхам ухарлаа, харамсалтай зүйл болжээ, энэ луйварчдын засгийн газрыг унагааж улс орны эдийн засгаа аврах байлаа, уул нь,
2016/01/29 103.17.108.42
//
enhbayar shuu
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42
egel negen
za manaihaan enhbayar l bish shuu.
2016/01/29 103.17.108.42