Ардчилсан нам энэ сарын 5-ны өдөр ҮБХ-ндоо ротаци явуулжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд 118 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноосоо хассан байна.
Тэдний дунд Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр байна. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэсэн үндэслэлээр хасчээ. Харин тэдний оронд С.Эрдэнэ даргын хүмүүс орсон хэмээн АН-ын гишүүд ярьж байна.
Энэ талаар Б.Баабар өөрийн цахим хаягт “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ” хэмээн жиргэжээ.
Т.Хулан