Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна. Үүнд, Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах, Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсчээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн захидлыг хүргэхээр АНУ-д явж байгаа аж.
Ерөнхийлөгч Дональд Трампад захидал хүргүүлжээ
2018-03-07 17:44:42