8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баянзаяах: Ээжээ та миний алтан наран

2018-03-08 09:20:00

Хэн нэгний аз жаргалын төлөө өдөр бүр сонголт хийж, сайн сайхных нь төлөө өөрийгөө зориулж, амьдралын хэцүү хичээлийг зааж, зөв эсэхийг нь мэдэхгүй эргэлзэж байхад чинь хүртэл тэр л зөв шийдвэр гаргаж, буруу зүйл хийсэн байхад чинь дахин дахин уучилдаг хүнийг ээж гэнэ. Монголын бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Манай Chuhal.mn сайтын зүгээс МАРТЫН 8-НЫ өдрийг тохиолдуулан ижий нартаа зориулсан чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ хүлээн авсан билээ. Таны хайртай хүндээ зориулсан чин сэтгэлийн мэндчилгээ ийнхүү дамжуулж байна. 

Хатуу амьдралын ТҮШИГ, хайлган өдрийн НАР НЬ

Миний эргэн тойронд олон ээж байх авч тэд бүгд л үр хүүхдээ өөр өөрийн гэсэн аугаа их хайраар хайрлан. Амьдралын минь алдаа оноог дэнсэлж, баяр жаргалыг минь хамтдаа эдэлж яваа таньдаа “УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГАЖ ЯВААРАЙ” гэсэн ерөөл өргөе. Үр хүүхэд бидэндээ үргэлж өмөг түшиг болж яваарай. Хайртай ээж О.Орломдоо Мартын 8-ны гал халуун мэнд дэвшүүлье. Хатуу амьдралын ТҮШИГ болж, хайлган өдрийн НАР НЬ болж яваарай. Үрийнхээ төлөө хэлхэх манийн зургаан үсэг нь дуу болж чихэнд сонсогдох амьд бурхан та минь урт удаан насалж үеийн үед жаргах болтугай.  Хүү Б.Нямжавын гэр бүлээс.  

Таньдаа охин нь хязгааргүй хайртай шүү

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо ээждээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе.Таньдаа охин нь хязгааргүй хайртай шүү. Охин нь таныгаа үргэлж сэтгэл зүрхэндээ хайрлаж, нандигнаж явдаг шүү.

Тэнгэртээ залбирч байгаарай

Тэнгис далай үзүүлнээ ээжээ. Охин Б.Анхтуяагаас

Жил ирэх бүр таньтайгаа хамт байхын үнэ цэнийг илүү ихээр мэдэрч байна

Жил ирэх бүр таньтайгаа хамт байхын үнэ цэнийг илүү ихээр мэдэрч байна аа охин тань. Тиймээс та минь урт, удаан насалж охинтойгоо хамт өтлөөрэй ээж ээ. Тийм гэх үгээр илэрхийлшгүй хайртай шүү. Энэ амьдралынхаа хором бүрийг миний төлөө зориулсан таныхаа ачийг охин нь хариулж чадаагүй ч хичээж л яваа шүү.

Охин Т.Хулантахь

Ээжээ та миний алтан наран

Ээжээ та миний алтан наран

Элгэндээ нааж намайгаа хүн болгосон амьд бурхан

Буян гуйж хичнээн олон удаа гуйвч

Бурханаас ч илүүтэй таныгаа охин нь шүтдэг шүү

Таны минь хайр хязгааргүй

Хайрт ээждээ охин нь хазгааргүй хайртай шүү хайртай танийгаа тэнэгхэн охин нь зөндөө уурлуулж гомдоож байсанд уучлаарай ээжээ хайртай шүү таньдаа

Охин С.Баянзаяах, С.Баясгалан, С.Баянсан нараас нь

Ээжийнхээ өмнө олон буруу зүйл хийж явсан

Хайрт ээждээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Миний ээжийг төрүүлж өсгөсөн хайрт эмээдээ бас баярын мэнд хүргье. Ээжийг минь эгч болгосон хоёр сайхан дүүд  нь мөн ээжийн минь ганц эгч болох Алимаа эгчдээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Ээжийнхээ өмнө олон буруу зүйл хийж явсан байх. Энэ бүхэний эцэст намайг хайрлаж, харамлаж, тэтгэж ирсэн ээждээ бүхнээс илүү хайртай. Таныхаа ачийг хариулахын тулд хичээж зүтгэж яваа шүү охин чинь.

Охин Г.Нямсүрэнгээс

Ээж минь та энэ амьдралын шим тэжээл, эргэх хорвоогийн тарни ерөөл

Гоё сайхнаа умартай гомдол цөхрөлөө мартаж, голыг минь зөөллөж голомтыг минь залгах нуган хөвүүнийг өсгөж өгч байгаа ачлалт сайхан ээж Д.Оюун тандаа олон улсын эмэгтэйчүүдийн баяхын мэнд хүргэж эрүүл энх саруул сайхныг хүсье ээ...Ээж минь та энэ амьдралын шим тэжээл, эргэх хорвоогийн тарни ерөөл юм шүү...Тандаа хайртай. Сайхан баярлаарай сайхан ээж минь......

Охин О.Сайханаас нь

Нас нэмэхийн тоогоор зовлон болж байгаа үр хүүхэд биднийгээ уучлаарай

Зуун зуун жилийн турш ээжий нар минь

Зулайг нь үнэрлэх үрсээр амьдралыг үргэлжлүүлэн

Замба тивийн наран доор харин чимээгүй бурхад шиг

Заяа минь л энэ гэж даруухан амьдардаг миний ижий Хайртай ээж Ц.Мөнхтуяадаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эрүүл энх, урт удаан насалт үр хүүхэд бидэндээ үргэлж түшиг болж яваарай. Нас нэмэхийн тоогоор зовлон болж байгаа үр хүүхэд биднийгээ уучлаарай.  Таньдаа хайртай шүү. Хүү Д.Болдын гэр бүлээс.  

Эрхэм гоо эгчдээ

Өргөн монголын хатан гоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уян гоо

Бүхнийг шаглах уран гоо

Эрийг чимэх саран гоо

Энхрий аальтай бүсгүй гоо

Эрхэмсэг тансаг хатан гоо

Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй

Алс хол Герман улсад суугаа хайрт эгч Сувдаа, дүү Тунгалаггэрэлдээ Олон улсын эмэгтэйчүүдийн мэндийг Монгол улсаас дүү Болороогоос нь хүргэж байна. Дүү Болороос.

Сэтгэлийг нь амар, амгалан байлгах чин хүсэл тээж явдаг шүү охин нь

Халуун хэвлийд нь амилсан болохоор

Хайрлахгүй байхын аргаггүй

Хайрын бүүвээгээр өсгөсөн болохоор

Хаанаас ч байсан ээждээ л очно. Хайртай ээж Сүрэндээ охин нь Мартын 8-ны өдрийн халуун баярын мэнд хүргэе. Таны минь ачлалыг энэ яваа насандаа хариулж гүйцэхгүй ч сэтгэлийг нь амар, амгалан байлгах чин хүсэл тээж явдаг шүү охин нь. Ээждаа маш их хайртай шүү Охин Х.Отгонцэцэг болон үр хүүхдүүдээс нь.

Миний хоёр сайхан

Хэвлийдээ бойжуулан намайгаа тээж
Хатуу хүтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн
Цагаанхан сүүгээрээ тэтгэж хүн болгосон
Цайлган сэтгэлтэй бурхан минь та минь урт наслаарай. Хайртай ээж Сувдаа, нагац эмээ 2тоо охин Өнөрцэцгээс нь энэ сайхан өдрийн мэндийг  хүргэж байна. Охин нь та хоёртоо хягзааргүй их хайртай. Амьдралын урт харгуйд гэрэл гэгээ, түшиг бол өнө удаан үр ачаа тойруулж жаргаарай миний хоёр сайхан. Хайрт охин Н.Өнөрцэцгээс нь. 

ЖИЧ: Зарим нэг мэндчилгээ шаардлага хангаагүйн улмаас нийтлэгдээгүй учир хүлцэл өчье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment