8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн иргэд хүчирхийллийн эсрэг жагсав

2018-03-08 14:34:07

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, “Төгс зохицол-Гэр бүл” ТББ хамтран “Охид эмэгтэйчүүдээ Хүндэлье, Хайрлая, Хамгаалъя” уриан дор “Women's march” алхалтыг Хөвсгөл аймаг Мөрөн сум, Чингүнжавын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нарт нөлөөлөхөд чиглэжээ.

Алхалтын үеэр

  • Урлагийн тоглолт \Хүчирхийллийг урлагаар
  • Флаш моб хийх
  • Шилдэг эерэг нөлөөллийн уриалга \постер\ шалгаруулах
  • Санал бодол, дуу хоолойг сонсох \өргөдөл гомдол хүлээж авах
  • Гарын үсэг зурах
  • Чөлөөт алхалт зэрэг үйл ажиллагаа зохиогдлоо.

Мөн өнөөдөр Хөвсгөл аймагт “Хохирогчид ээлтэй үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл