8o
Улаанбаатар хот
mobile menu

9487 толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулжээ

2018-03-08 14:41:55

 

2017 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Дорноговь аймгийн зургаан сум, Дундговь аймгийн гурван сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум зэрэг 11 аймгийн 27 суманд шүлхийн өвчний 30 голомттой байна.

Нэг жилийн дотор буюу 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаарнийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 838 өрхийн 9953 толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9487 толгой мал, амьтныг зориудын устгалд хамруулжээ.

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа бөгөөдтархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх 4-р зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, СэлэнгийнБаруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж байна.


 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл