8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байна жагсаалтай

2018-03-09 08:16:55

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Хаана: НЗДТГ А танхимд.

10:00 цагт: Найрамдал болон ОХУ-ын Артек зуслангын удирдлагууд БСШУСЯ дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна.

11:00 цагт:  Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган СТӨ-нд болно. Дараа нь 11.00 цагаас  Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байна жагсаалтай.

12:00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвөөс “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 88 Art Gallery /Emart дэлгүүрийн 4-р давхар/-д болно.

13:00 цагт: Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа”-ны хаалтын ажиллагаа “Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т болно.

14:00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Хаана: Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл