8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн Нэгдүгээр цогцолбор сургуульд мөнгөн ус алдагдсан уу

2018-03-09 09:13:00

Увс аймгийн Нэгдүгээр цогцолбор сургуульд мөнгөн ус алдагсан гэх хэргийн талаар иргэн С.Анхбаяр ийнхүү цахим хуудастаа нийтэлсэн байна.  Энэ хэргийг талаар эцэг эхчүүд анхааруулга гаргаж, хүүхдүүдээ хичээлд явуулахгүй байх, мөнгөн ус хаанаас хэрхэн алдагдсан талаар тодруулах ажлыг яаравчилж хийхийг анхааруулжээ.

Тэрбээр "Хэрэв танай хүүхэд Цогцолбор 1-р сургуульд сурдаг бол маргааш хичээлд нь явуулахгүй байхыг анхааруулъяа. Бага сургуулийн 2-р ангид мөнгөн ус алдагдсан байх магадлалтай тул шинжилгээний эцсийн дүн гартал хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож анхааруулгыг хүлээн авна уу!!! Холбогдох байгууллагууд мөн албан ёсооор энэ талаар мэдээлэл хийж удаа дараа гарч буй мөнгөн ус алдагдсан хэргийн эздэд хэрхэн хариуцлага хүлээлгэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тодорхой мэдээлэл хийхийг хүсье!!!" хэмээн бичжээ. 

Энэ талаар тус сургуулийн захиргаанаас тодруулахад одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөс татгалзсанн юм.   

Увс аймгийн Цогцолбор 1-р сургууль нийт 77 бүлэгт 2415 сурагч, 116 багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
drear
дарга нар нь ичихгүй мөнгөн ус сэдэвт химийн хичээл ороод та бүхэн тайван бай гэв
2018/03/09 66.181.161.36
zochin
Irgediin hurliin tuluulugch hun baij FB-eer iim yum bicheed suuj bdag. Humuusiin setgel sanaag uimuuleh, tuulain chinee hariig uuliin chinee bolgon haruulah yamar hereg bna.
2018/03/09 103.10.21.38