8o
Улаанбаатар хот
mobile menu

Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

2018-03-09 11:09:00

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын шүлхий өвчин гарсан нь батлагдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг хаасан байна.

Баянхонгор аймаг улсын хэмжээнд цор ганц эрүүл бүсээр үлдээд байгаа ба мал амьтаны энэ халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлж малчид, ард иргэд, зорчигч тээврийн хэрэгсэлүүд Арвайхээр сумаар дамжин өнгөрөхдөө аюулгүй байдлыг нарийн анхаарч, ариутгал халдваргүйтгэлд хамрагдахыг аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл